Pages

Saturday, April 9, 2011

Алх дөшний жингэнээ

/ Бурхандаа өргөх баясал /

Дархан овогтны шүтээн

Дамдин Дорлиг бурхнаа

Дээдлэн шүтэж явна аа би

Далай их энэрэлд чинь

мөргөж, биширч явна аа би

Алх, дөшний жингэнэх нь

Аялгуут хөгжмийн эгшгээ

Бурхан та баясах нь

Бум олны цэнгэл ээ

Үеийн үед цуурайтах нь

Ган дөшний чимээ еэ

Ургийн урагт ундрах нь

Уран дархны ухаан аа

өндөр дээд удмыг минь

Ивээн нийгүүлсэж соёрхоно уу

Ахан дүүс олныг минь

Авран энэрч болгооно уу

Ум сайн амгалан болтугай.

No comments:

Post a Comment