Pages

Saturday, March 26, 2011

Нутгийн бараа






















Солонго татуулсан хангай минь

Ягаан нөмөргөөр гоёж угтлаа

Санаж хүссэн аав, ээж минь

Сарвайн зүүгдэж угтлаа


Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ




Цэлэлзэн долгиолох гол минь

Цэнхэр хадаг дэлгэн угтлаа

Өсгөж торниулсан дүү нар минь

Өлмий өргөн баяслаа


Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ







Хоёр голын мандалд

Хот ярайн тольдлоо

Хорвоогийн түмэн өнгө

Хосгүй сайхнаар тунарлаа


Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ

Есөн хутагтын суварга минь

Цайран жагсаж угтлаа

Ертөнцийн амгалан бүхэн

Энд л бий гэж шивнэлээ


Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ

Мандшир бурхны алтан ганжир нь

Мандах наранд гялалзан угтлаа

Миний ээжийн цайны дээж

Ширхэглэн цацарч дэгдлээ

Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ


П. Дэмбэрэл

Улиастай хот

2010.08.18

1 comment:

  1. гайхалтай нутаг сайхан бна амжилт

    ReplyDelete