Pages

Friday, March 25, 2011

Сэрвэн цэнхэр нутаг

Үүл бүслэн сүүмийх, эхэмсэг цэнхэр уулс

Асга илээн цамнах угаасан ариун ус минь

Сэрвэн сэрвэн үзэгдэнэ

Санааны үзүүрт цэнхэртэнэ

Од мөрлөн гялтганах, орчлонгийн мөнгөн суваргаа

Сувд цацраан боргиотох амин дэмийн рашаан минь

Сэрвэн сэрвэн үзэгдэнэ

Санааны үзүүрт цэнхэртэнэ

Хөшгөн манан дуниартах хөвч хярын царам аа

Хөглөрч налайн угтах арц хүжийн орон минь

Сэрвэн сэрвэн үзэгдэнэ

Санааны үзүүрт цэнхэртэнэ

Тооноор өнгийн хөшилдөх ханан шовх сарьдгууд аа

Тосож мэлмэрэн аргадах хөх цагаан нуурууд минь

Сэрвэн сэрвэн үзэгдэнэ

Санааны үзүүрт цэнхэртэнэ

Газар доргион нүргэлэх азарган саарал хүрхрээд ээ

Ганхан үелзэн сэржигнэх намираа саарал шугууд минь

Сэрвэн сэрвэн үзэгдэнэ

Санааны үзүүрт цэнхэртэнэ

Сар халхлан нөмрөх түнэр бараан хясаад аа

Саатан мөнгөн туяанд гэлэлзэн гөвөлзөх хөлгүй хөх ус аа

П. Дэмбэрэл

Улиастай хот

2010.08.18

No comments:

Post a Comment