Pages

Saturday, March 26, 2011

Амьд өлгий

Босон сууж хүлээсэн ханан элгэн уулс минь

Боргиотон оволзож цовхчсон угаасан тунгалаг ус минь

Бодол амраан цэнхэртлээ, сэтгэл баясган мяралзлаа


Хөх толбот хүмүүний хүй цөглөсөн газар аа

Хүсэж тэмүүлсэн миний амьд өлгий нутаг аа


Намиран үелзэж ганхсан битүү ширэнгэн шугуй минь

Номин зүлэг ширдэглэсэн хөрвөөн сэргэх буурь минь

Салхи өдөөн сэржигнэлээ зүрх огшоон урилаа


Хөх толбот хүмүүний хүй цөглөсөн газар аа

Хүсэж тэмүүлсэн миний амьд өлгий нутаг аа


Ханаран дугуйрж эмжсэн домогт хөх хярууд минь

Хаа холоос цэлэлзсэн хөх, цагаан нуурууд минь

Хажууд ойрхон дүнхийлээ хүсэл татан гөвөлзлөө


Хөх толбот хүмүүний хүй цөглөсөн газар аа

Хүсэж тэмүүлсэн миний амьд өлгий нутаг аа


Асарлан давхраатаж гөвөлзсөн аварга халиман нурууд минь

Хүрээлэн цэлийж хаяарсан тэнгис хөх тэнгэр минь

Ард гүдийн хоцорлоо хойноос үдэн ширтлээ


Хөх толбот хүмүүний хүй цөглөсөн газар аа

Хүсэж тэмүүлсэн миний амьд өлгий нутаг аа


П. Дэмбэрэл

Улиастай хот

2010.08.02

Нутгийн бараа






















Солонго татуулсан хангай минь

Ягаан нөмөргөөр гоёж угтлаа

Санаж хүссэн аав, ээж минь

Сарвайн зүүгдэж угтлаа


Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ




Цэлэлзэн долгиолох гол минь

Цэнхэр хадаг дэлгэн угтлаа

Өсгөж торниулсан дүү нар минь

Өлмий өргөн баяслаа


Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ







Хоёр голын мандалд

Хот ярайн тольдлоо

Хорвоогийн түмэн өнгө

Хосгүй сайхнаар тунарлаа


Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ

Есөн хутагтын суварга минь

Цайран жагсаж угтлаа

Ертөнцийн амгалан бүхэн

Энд л бий гэж шивнэлээ


Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ

Мандшир бурхны алтан ганжир нь

Мандах наранд гялалзан угтлаа

Миний ээжийн цайны дээж

Ширхэглэн цацарч дэгдлээ

Аяа миний нутаг диваажин аа

Ай хө би хувьтай төржээ


П. Дэмбэрэл

Улиастай хот

2010.08.18

Улиастай хот 1-р 8 жил


Тохой залган суухадаа ихэр юм шиг санагдасан
Тоглож шоглож суухад зугаатай юм шиг бодогдсон
Томоогүй гэнэн цайлган
Тоодгорхон фромтой сурагч насаа санаарай

Нартын он цаг жилүүд санаанд ч үгүй талийжээ
Насан бага томоогүйтэх минь өнгөрсөн ч
Нялх багийн алдаа дүрсгүй зангаар гоёсон
Найман жилийн андуудаа эргэж нэг дурсаарай

Д. Бат-Очир
2011 он























И-мэйл хаяг: orgilid@yahoo.com