Мянган газрын холоос
Даян хайрхан санагдана
Алаг хонгор үрсийг минь
Авран энэрсэн эцэг уул аа
Алаг хонгор үрсийг минь
Авран энэрсэн эцэг уул аа
Салхин үзүүрээс сонсов уу
Сар, нарны гэрлээр эвээн тэтгэж соёрхов уу
Сар, нарны гэрлээр эвээн тэтгэж соёрхов уу
Товцог хайрхан сүүмэлзэнэ
Танхил алаг үрсийг минь
Таалан хайрласан эх уул аа
Салхин үзүүрээс сонсов уу
Сар, нарны гэрлээр эвээн тэтгэж соёрхов уу




Олон бээрийн газраас
Очирваань уул цайвалзана
Орчлонд зулайлсан дүүсийг минь
Өмөөрөн нийгүүлссэн өвөг уул аа

Салхин үзүүрээс сонсов уу
Сар, нарны гэрлээр эвээн тэтгэж соёрхов уу
Алслан цэнхэртэх нутгаас
Алгын дөрөлж гөвөлзөнө
Ахан дүүс олныг минь
Авран болгоосон эмэг тал аа
Салхин үзүүрээс сонсов уу
Сар, нарны гэрлээр эвээн тэтгэж соёрхов уу
Адъагийн зөвлөмж, санаагаар дүрслэв.
П. Дэмбэрэл, Д. Адъяажав
Улиастай хот
2010.08.18
No comments:
Post a Comment